Танилцуулга

Шим тэжээлийн боловсрол болон сурагчдын үдийн хоолны хөтөлбөр

Education Images
Education Images
Education Images
Эрүүл мэнд

“Шим тэжээлийн боловсрол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдэд багаасаа зөв сонголт хийх, эрүүл хүнс хэрэглэх дадал зуршилтай болоход дэмжлэг үзүүлдэг.

Үдийн хоолны цэс, технологийн картыг хүнсний шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулж баталсан. Тогооч нарыг технологийн дагуу хоол бэлтгэх ур чадварын сургалтад хамруулсан. Мэргэжлийн хоолзүйч ажилладаг.

Үдийн хоолны цэс

Төгсдэлгэрэх бага сургууль нь сурагчиддаа зориулан хоёр долоо хоногийн хоолны цэсийг гарган бага насны хүүхдэд тохирсон эрүүл тэжээллэг үдийн хоолоор үйлчилж байна.

1 дүгээр долоо хоног

2 дугаар долоо хоног

Шим тэжээлийн боловсрол

Төгсдэлгэрэх бага сургууль нь сурагчиддаа эрүүл, зөв хооллох мэдлэг олгох үүднээс Шим тэжээллийн боловсрол хичээлийг бүх ангидаа нэмэлт хөтөлбөр болгон ордог.

Хөтөлбөрийн агуулга

Хоол хүнсний гарал үүсэл, хүнс ногооны бүтэц болон хүнсийг зөв зохистой хадгалах, өглөөний цайны ач тусыг мэдэх болно.

Хичээл Агуулга
Эрүүл мэнд, шим тэжээл-I Хүнсний гарал үүсэл, Хүнсний ногоо, жимсний төрөл зүйл
Хүнсний бүлэг-I Хүнсний бүтээгдэхүүн нэрлэж сурах, Жимс хүнсний ногооны бүтэц, Дасгал
Шим тэжээл ба бодисын солилцоо-I Хоол хүнсийг хэрхэн мэдэрдэг вэ? Амтлах мэдрэхүй, Үнэрлэх, хүрэлцэх мэдрэхүй, Сонсох, харах мэдрэхүй, Дасгал
Эрүүл ахуй-I Гарын ариун цэвэр, Шүдний ариун цэвэр, Хүнс хадгалах
Амьдралын зөв хэвшил-I Өглөөний цайны ач холбогдол, Дасгал хөдөлгөөний ач холбогдол, Гэр бүлээр хооллох, Дасгал

Улирал болон баяр наадмын хоол хүнс, хүнсний бүлгийн ангилал, бүтэц , хоол боловсруулах эрхтнүүдийн нэр, өглөөний цайны сонголт, хооллох соёлд суралцах.

Хичээл Агуулга
Эрүүл мэнд, шим тэжээл-II Улирлын хоол, хүнсний онцлог, Баяр наадмын хоол, хүнс
Хүнсний бүлэг-II Хүнсний бүлэг ангилж сурах, Хүнсний бүтээгдэхүүний бүтэц, Дасгал ажил
Шим тэжээл ба бодисын солилцоо-II Бидний идсэн хоол юу болдог вэ? Хоол боловсруулах эрхтнүүд, Дасгал
Эрүүл ахуй-II Гарын ариун цэвэр, Шүд ба хоол хүнс
Амьдралын зөв хэвшил-II Өглөөний цайндаа юу юу идэж болох вэ? Дасгал хөдөлгөөний төрөл, Хувийн ариун цэвэр, Хооллох соёл, Гэр бүлийн даалгавар

Хүнсний үйлдвэрлэлийн үе шат, шимт бодисын агууламж, хоол боловсруулах эрхтний үүрэг, хоол хүнсийг хадгалах хэмийг мэдэх болно.

Хичээл Агуулга
Эрүүл мэнд, шим тэжээл-III Хүнс үйлдвэрлэлийн үе шат, Хүнс үйлдвэрлэл
Хүнсний бүлэг-III Шимт бодис гэж юу вэ? Шимт бодисын ангилал хэрэглээ, Дасгал
Шим тэжээл ба бодисын солилцоо-III Хоол боловсруулах эрхтний үүрэг, Хоол хүнс боловсрох үе шат, Хоол хүнсэнд юу агуулагддаг вэ? Дасгал
Эрүүл ахуй-III Хоол хүнс хадгалах, Дасгал
Амьдралын зөв хэвшил-III Өсөлтийн мөчлөг, Хог хаягдлаа хэрхэн хаях вэ? Дасгал ажил , Гэр бүлийн даалгавар

Амьтан болон ургамлын гаралтай хоол хүнс, шимт бодисын үүрэг, ач холбогдол, хүнс хадгалах хэм болон өглөөний цайны ач холбогдолд суралцах болно.

Хичээл Агуулга
Эрүүл мэнд, шим тэжээл-IV Амьтны гаралтай хоол хүнс, Ургамлын гаралтай хоол хүнс
Хүнсний бүлэг-IV Шимт бодис гэж юу вэ? Шимт бодисын үүрэг, ач холбогдол, Дасгал
Шим тэжээл ба бодисын солилцоо-IV Уураг биед илүүдэх, дутагдахад яах вэ? Нүүрс ус биед илүүдэх, дутагдахад яах вэ? Өөх тос биед илүүдэх, дутагдахад яах вэ? Дасгал
Эрүүл ахуй-IV Хоол хүнс хадгалах, Дасгал
Амьдралын зөв хэвшил-IV Өглөөний цай сурлаганд хэрхэн нөлөөлөх вэ? Өсөлтийн диаграмм, Дасгал

Түргэн хоолны хор уршиг, хоол хүнсний илчлэг болон шимт бодис, амин дэмийн дутагдал ба сөрөг нөлөө, бүтээгдэхүүний шошго болон он сарыг харах, өглөөний цайны сонголтод суралцах болно.

Хичээл Агуулга
Эрүүл мэнд, шим тэжээл-V Түргэн хоол, Өөх тос ба хор уршиг, Сахар ба хор уршиг, Давс ба хор уршиг
Хүнсний бүлэг-V Илчлэг гэж юу вэ? Шимт бодис ба илчлэг, Илчлэг бас нас, Илчлэг ба хүнсний бүтээгдэхүүн
Шим тэжээл ба бодисын солилцоо-V Аминдэм дутагдвал яах вэ? Эрдэс бодис дутагдвал яах вэ? Дасгал
Эрүүл ахуй-V Хүнс худалдаж авахад анхаарах зүйлс, Хүнсний шошго гэж юу вэ? Хүнс худалдаж авах дараалал
Амьдралын зөв хэвшил Өглөөний цай ба эрүүл мэнд, Даралт ихсэх ба хоол хүнс, Дасгал хөдөлгөөн ба зүрх